Хүндэт уншигч та бүхэнд энэ өрийн мэнд хүргэе.
Өнөөдрийн зөвлөмжөөрөө олон хүний хүсэн хүлээж байсан арилжааны платформыг танилцуулж, түүнийг хэрхэн татаж авах, түүний өмнө харилцагч брокер байгууллагадаа хэрхэн бүртгүүлэх, хэрхэн мөнгөө цэнэглэх, мөн олсон ашигаа хэрхэн татаж авах зэрэг чухал чухал мэдээллүүдийг зурагт тайлбартайгаар хүргэх гэж байна.
Бид өмнө нь LITE FOREX - META4 платформыг мэддэг, түүгээр дамжуулан арилжаанд оролцдог хуучин харилцагчдаас гадна шинээр сонирхож буй харилцагчдын аль аль нь тус байгууллагын вэб сайтын шинэчлэлттэй холбоотойгоор бүртгэлээ шинээр хийлгэн баталгаажуулах шаардлага бий болсон юм.
Хэдийгээр энэ бүхэн их төвөгтэй, яршиг удсан, олон үйлдэлтэй мэт боловч та бид ердөө ганц удаа үүнийг гүйцэтгэснээр мөнгө байршуулах, ашиг татах өөрийн гэсэн хэд хэдэн данс нээх, тэдгээр данс хооронд мөнгө шилжүүлэх гэхчилэн мөнгөн гүйлгээний явц, үйлдлийн хувьд маш хялбар ойлгомжтой, түргэн шуурхай болсон нь тухайн шинэчлэлийн гол давуу тал гэж үзэж болно.
Нэмж хэлэхэд олон хүний асуудаг нэг асуултын хариу бол энэ брокер дээр арилжааны хэдэн ч данс нээж болох бөгөөд түүнийгээ ашиглахгүй байлаа гэхэд хаагдах, ямар нэгэн төлбөр нэхэгдэхгүй. Үүнтэй адил данс нээхэд ч та мөн ямар нэгэн төлбөр төлөхгүй юм. Таниас гарах зардал бол нээсэн дансаараа дамжуулан арилжаанд орохын тулд л зориулагдах таны өөрийн мөнгө болно.
За ингээд зурагт тайлбараа эхлэе.
Та дээр тавьсан 2 зураг дээрхи дугуйлсан дүрс бүхий сумыг харсан бизээ. Эдгээрийн аль нэгийг нь л та дарахад тухайн байгууллагын вэб сайт руу орох болно. Эдгээр зургуудын аль аль нь нэг л үүрэгтэй.
За ингээд "Straighthold Investment Group"-ын дамжуулдаг брокерийн сайт руу орно.
Зураг дээр үзүүлснээр та хэрэв хуучин хэрэглэгч бөгөөд өөрийн дансаа идэвхижүүлэн баталгаажуулснаас хойш шууд нэвтрэх боломжтой. Ингэхийн тулд та А хэсэг гэсэн дээр даран нэвтрэх нэр нууц үгээ хийн орох боломжтой.
Харин та анх удаагаа шинээр бүртгүүлэх гэж байгаа бол Б хэсэг гэж тэмдэглэсэн товч дээр даран орж шинээр бүртгэлээ хийлгэх хэрэгтэй.
Эхэлж шинээр бүртгүүлэн орох гэж байгаа гишүүн хажуугийн зураг дээрх улаанаар дугуйлсан товчийг дарж тухайн байгууллагын гэрээ дүрэмтэй танилцаж зөвшөөрснөө илэрхийлнэ.
Энэ нь цаашид хамтран ажиллах хамгийн эхний үйлдэл юм.
Үүний дараа та бүртгэлийн хуудас руу орох болно. Зургийг доор үзүүллээ. Шинэ хэрэглэгчийн хувьд шүү. Гэхдээ хуучин хэрэглэгчид ч хамааралтай тайлбарыг хамтруулан оруулж байгааг хуучин хэрэглэгчид минь болгооно биз дээ.
Энд баруун зүүн гэсэн 2 төрлийн бүртгэл байгааг та харж байгаа байх. Түүний зүүн талын хэсэгт нь зөвхөн шинээр анх удаа энэ байгууллагад элсэх гэж байгаа гишүүдийн бүртгэлийг хийх бөгөөд харин баруун жигүүрт буй бүртгэл дээр хуучин харилцагч нарын бүртгэлээ шинэчлэн баталгаажуулах цонх байна.
За эхлээд шинээр бүртгүүлэх гэж байгаа хэрэглэгчдэд өгөх тайлбараа өгье. Өмнө өгүүлсэнчилэн дараах зургийн зүүн хэсэгт буй New Client гэсэн гарчиг доорх бүртгэлийн хэсгийн эхнийх дээр эхлээд бүтэн нэрээ бичиж оруулна. Ингэхдээ та өөрийн нэрээ эхэлж бичээд сул зай аваад ард нь овогоо бичих ёстой. Нэр овог хоёуланг нь бичиж байж бүтэн нэр гэж тооцогддог.
Дараагийн нүдэнд өөрийн е-мэйл хаягаа оруулж бичнэ. Анхааруулахад манайхан зарим нь мэйл хаягаа @yahoo.com (@gmail.com) гэсэн ард байх хэсгийг нь бичилгүй зөвхөн ID нэрээ бичээд орхидог тохиолдол бий. Энэ тохиолдолд бүртгэл үргэлжилэхгүй. Үүний дараа Mongolia гэсэн улсын сонголт таарч гарсан байх учиртай бөгөөд хэрэв сонгогдоогүй байгаа бол хажуу үзүүрийнх нь сонголтын доош харсан үзүүр бүхий суман дээр дарж улсаа сонгоно.
За ингээд эхний бүртгэлийн баталгаажуулах хэсэг буюу баруун доод хэсэгт буй 6 оронтой тоог өмнө нь байгаа дөрвөлжин нүдэнд дууриалгаж бичиж оруулна. Эцэст нь та хамгийн ард буй ягаанаар дугуйлсан товчийг дарж бүртгэлээ илгээнэ. Энэ бүхнийг бөглөхөд тухайн хүснэгтийн хүрээний зураас улаан өнгөтэй байснаа бичилт зөв хийгдсэний дараа энгийн хар саарал хүрээтэй болж өөрчлөгддөг шүү. Хэрэв бөглөсөн хүснэгтүүдийн хүрээний зураас улаанаар хэвээрээ байгаа бол та бүртгэлийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болно. Өөрийн нэрээ дангаар нь бичиж овогоо бичээгүй бол энэ байдал үүсэх жишээтэй.
За харин хуучин хэрэглэгчийн хувьд зургийн баруун хэсэгт ногоон өнгөөр тайлбарласан дээр эхний хүснэгтэнд өөрийн арилжааны дансны дугаараа оруулна. харин дараагийн хүснэгтэнд тухайн арилжааны данс руугаа нэвтэрдэг TRADERS PASWORD буюу арилжаалагчийн нууц үгээ оруулна. Үүний дараа дээрхи өгүүлбэрийн дагуу шинэ хэрэглэгчийн нэгэн адил баталгаажуулах 6 оронтой тоог бөглөн оруулаад бүртгэлийг илгээх товчийг даран гүйцэтгэнэ.
Дээр байгаа зураг дээрх нэгэн тайлбарлаагүй үлдээсэн дугуйлсан хэсгийг тайлбарлаж өгье. Энэ нь шинэ хуучин хэрэглэгчийн аль алинд нь хамаатай бөгөөд дугуйлсан хэсэгт буй Remember me on this computer гэсэн бичгийн арын жижиг дөрвөлжин нүдийг та идэвхижүүлж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та бүргтэлээ хийж байгаа компьютерээсээ байнга хандаж байх болно гэсэн баталгаа юм.
Хэрэв та өөр өөр газраас арилжаандаа болон сайт руу ханддаг эсвэл одоо сууж байгаа компьютер дээрээс өөр хэрэглэгч ханддаг бол түүнийг идэвхижүүлэх хэрэггүй гэдгийг сайн анхаарч аваарай.
Бүртгэл илгээсний дараа дараах хуудас гарч ирнэ. Энэ хуудсыг бөглөхийн өмнө та өөрийн мэйл хаягаа заавал шалгах хэрэгтэй. Танд тус байгууллагаас бүртгэлийг үргэлжлүүлэх болоод мэйл хаягийн баталгаажуулалтыг хийхийн үүднээс мэйл баталгаажилтийн нууц үг ирсэн байдаг.
Мэйл хаягаар ирсэн нууц үг болох 5-н оронтой тоог хамгийн эхний асуусан паспорт гэсэн дээр бөглөж бичнэ. Үүний доор та шинэчлэн оруулах паспорт гээд байгаа хэсгийг бараг оролдохгүй үлдээсэн нь дээр. Харин баруун жигүүрт байгаа бүртгэлд гол анхаарлаа тавих хэрэгтэй шүү.
Хамгийн дээд талд нь та өөрийнхөө төрсөн он, сар, өдрөө оруулна. Төрсөн он, сар , өдрөө яг үнэн зөв оруулах хэрэгтэйг бас анхаараарай. Учир нь та өөрийн бүртгэлийг баталгаажуулахын тулд иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортаа скайнердаж хуулбарыг нь илгээхэд тулган шалгах юм.
Доод талд байгаа нь таны ээжийн нэр гэж байгаа бөгөөд тэнд ээжийнхээ нэрийг бичээрэй. Түүний дараа нууц асуултаа сонгоно. Нууц асуултын эхнийх нь дуртай тоо гэсэн үг. Би энэ жишээн дээр тайлбарлая. Түүний доор нууц асуултанд хариулах үгээ оруулна. Бид дуртай тоо гэсэн асуулт сонгосон тул тэнд 7 гэсэн тоог бичиж оруулъя. Та үүнийг бичгээр ч оруулж бас болно.
Анхаарал тавих хэрэгтэй гэсний учир нь та энд бөглөсөн хэсэгт бичигдсэн үг, үсэг, тоог цаашид үйлдэл болгоныхоо төгсгөлд баталгаажуулан оруулж хэрэглэх болно. Өөрөөр хэлбэл мөнгөн гүйлгээ хийх, бүртгэлээ шинэчлэх, нууц үгээ өөрчлөх мэтийн өөрийн бүртгэл, данстай холбоотой хөдөлгөөн бүрээ дээрхи асуулт хариултуудаар баталгаажуулдаг юм. За ингээд хамгийн доор байгаа NEXT товчийг дарж дараагийн хэсэг рүү шилжинэ.
За ингээд дээр үзүүлсэн бүртгэлийн хэсэг гарч ирнэ. Энэ хэсгийн хамгийн эхний мөрөнд өөрийн оршин суугаа хаягаа бичих бөгөөд дүүрэг, хороогоо л бичихэд хангалттай. Яг түүний доодох хэсгийн бөглөхгүй үлдээ. Баруун хэсгийн эхний мөрөнд та амьдарч байгаа хотоо бичиж оруулна. Ард нь амьдарч байгаа хот аль аймаг бүсийн нутаг дэвсгэрт хамаардаг түүнийгээ бич. Хамгийн ард нь та өөрийн шуудангийн хайрцгийн индекс дугаарыг бичих бөгөөд байхгүй бол 00976 гэж оруулж болно.
Анхааруулж хэлэхэд: Гэрийн хаяг, харъяалагддаг хотын нэрээ бичихдээ иргэний үнэмлэх дээрх хаягтай тэнцэж байх учиртайг анхаараарай. Мэдээж доод талд нь өөрийн амьдарч байгаа улсаа сонгож оруулаад NEXT товчийг дарж дараагийн алхам руу шилжинэ.
Энэ бол та бидний хүсэн хүлээсэн данс шинээр нээх хэсэг юм. Тус брокерийн байгууллагаас та бидэнд бодит дансаар үйлчлэхдээ дотор нь 2 төрөлд ангилан үйлчилж байна.
Дээд хэсэгт байгаа нь REAL FOREX ангилал буюу стандарт ангилал гэ болно. Энэ ангилалд та хамгийн багадаа 10 доллараар арилжаанд оролцож эхлэх боломжтой ч яг үнэндээ тийм хэмжээний мөнгө стандарт дансны хувьд багадна гэж бодоорой. Энэ ангилалын хувьд leverage буюу хөнгөлөлтийн хөшүүрэг нь 1:200 хүртэл байдаг.
Харин доод хэсэг нь буюу мини дансны ангилал болох LITE FOREX ангилал нь жинхэнэ бодит данс мөн бөгөөд тоолох мөнгөний нэгжийг америк доллар биш центээр хэмждэгээрээ л ялгаатай. Давуу тал нь гэвэл leverage буюу хөнгөлөлтийн хөшүүрэг нь 1:500 хүртэл байдаг. Хүмүүс хэлэхдээ центийн дансаар арилжаа хийх нь ашиг мөн 100 хуваагдаж мөдгүй гэж ярьдаг. Таны арилжааны олбол зохих ашиг центээр л харагдах боловч үнэн чанартаа стандарт дансны арилжаатай яг л адил хэмжээний ашиг олж болно.
За та бүхэн бага боловч ялгааг мэдсэн тул одоо жинхэнэ дансаа стандарт эсвэл мини данс нээхээ шийдэх хэрэгтэй. Дээрх зураг дээр стандарт данс нээхийг сонгосон байна. Та стандарт данс нээхээр бол хуудасны дээд хэсэгт хамааралтай тул дээд хэсгийн төгсгөлд буй жижиг дөрвөлжин нүдийг идэвхжүүлээд Open an account товчийг дарна. Харин та мини дансыг нээхээр бол мэдээж доод хэсгийн талбарт идэвхижүүлэлт хийгээд Open an account гэсэн арын урт товчийг дарна. Нэмж хэлэхэд та энэ хоёр дансыг аль алиныг нь ч нээж болохоос гадна нэг хүн хэдэн ч данс нээж бас болох боломжтой юм.
Энэ дэлгэц гарч ирэх бөгөөд миний авсан жишээ бол стандарт данс нээсэн жишээ байгаа. Стандарт данс нээх, мини буюу жижиг данс нээх аль алинд нь дээрхи хуудас зарчмын хувьд адилхан гарч ирнэ. Энд та эхлээд арилжааны дансаар хийх гүйлгээний төлбөр тооцоогоо ямар валютаар хийж байхаа сонгон оруулна. Доод талд нь та Phone password бөглөж оруулна. Үүнийг өөрийнхөө мартахгүй гэсэн үг үсэг тоогоо оруулж болно. (Хуучин хэрэглэгчид өөр) Баруун хэсгийн дээд талд хөнгөлөлтийн хөшүүргийн хэмжээг сонгож оруулна. Стандарт дансны хувьд дээд тал нь 1:200 бол мини дансны хувьд 1:500 байдаг. Түүний доор таны е-мэйл хаяг бичигдсэн байгаа. Ингээд цааш үргэлжлүүлэх товчийг дарна.
Таны данс нээгдлээ. Яг энэ хуудасыг гарч ирэхэд яаран үргэлжлүүлэхийг бодож болохгүй шүү.
Та энэ хуудас дээрхийг хулганаараа бичгүүдийг нь идэвхижүүлж аваад өөртөө сануулж үлдээх, эсвэл зурган файл хэлбэрээр өөртөө хадгалж үлдээхийг зөвлөж байна.
Энэ хуудас таны дансны бүртгэлтэй болоод нууцлалтай холбоотой бүх мэдээллүүдийг агуулсан байгаа.
Нэгэнт ийм чухал баримт танд нэг л удаа яг одоо л харагдаж байгаа тул та дээрхи зөвлөгөөг мартаж болохгүй гэж дахин хэлмээр байна.
За ингээд энэ удаагийн бичлэгээ түр завсарлаж байна. Үүнээс цааш бидэнд хийх ажил багагүй байгаа тул тэдгээрийн талаар яг дараагийн бичлэгт дэлгэрэнгүй тайлбарлан өнөөдөртөө багтан оруулах болно.
бичлэг үргэлжилж байна...





17 сэтгэгдэл:
hi uur forex uudaas uyggaaraa yalgaatai we?
bi ih sonirhdog zuiliin maani 1 bgaan oroldood uznee.
minii blogiig holboosondoo oruulchih bi bas uuriinhduu oruulchii hehe
holbootoi bmaar bn baing onlined bdgy?
burtguulj bolohgvi bn
lite forex-d burtguulseneer tulbur tuluhgui bizdee.Ene asuultand hariulj ugch tuslaach.Hervee hayg neecheed tuuniigee ashiglahgui tohioldold tulbur avah uu?
бүгдээрээ мэдрэмжтэй байж болможийн амьдарнаа.
Зиак тэгхээр энэ ийг чинэ л судлаад байгамдаа Бүүр илүү иx мэдээлэл авмаар байна Тэгээд та бүxэнд амжилт xүсий !!! Үргэлж өөдрөг амьдарцгаая www.XAMTDAA.com Tsuk11111@yahoo.com asodaskoda@yahoo.com
ta bvgded bayarlalaa. ushuu tsaash ni delgervvlj hvn bolgond tus hvrgeerei
dajgvi yum bna
jaaahan yariwagtai yumaa kkk.
Mongolian Forex Center iin hamt olond mash ih talarhaj bna! Tanai tov hna bairladag ve, surgalt yvuuldagyy? Yvuuldag bol yaaj hamragdah bolomjtoi ve?
Ta buhend ajiliin amjilt husej tsaashid ulam ih medeedel tavij ogch bhiig husey!
Sincerely ...
burtguulj baital tog tasarsan.ergeed butguulj ehleheer aldaa zaagaad bna yah be.bas liteforex deer hii dans neej boloh uu
hi ene chin burtgel hiihgui bn shde utasni dugaar buruu gd bh yum 8orontoi dugaaraa oruulsan chin zaaval 99 bh estoi yu
hi ene chin burtgel hiihgui bn shde utasni dugaar buruu gd bh yum 8orontoi dugaaraa oruulsan chin zaaval 99 bh estoi yu
BVRTGVVLCHEED LOGIN TO ACCOUNT DEER OPOOD YOUR LOGIN DEER YMAR PASWORD HIIH YUM BE HELEED OGOOCH MY HAYG CHULUUNAA_8@YAHOO.COM
hi, bi uul ni danstai yumaa,burtgelee batalgaajuulah geed orson chini iim yum neheed bhiin, tuslaach,,,,,Your trading account PIN-Code gedgiiig ni haanaas olj tavih yum be?
jaalhuu (зочин)-d:
PIN cod gedeg chin ankh chinii dans neehdee burtguulehed bogloson cod bii. mail haygaar burtgeliin zahiand bichigddeggui tul sain bichij avahiig zovloson baigaa. ta temdeglel deereesee haraad bicheerei. ene n huuchin ashiglaj baisan dansaa shine burtgeld oruulahad l ashigladag bogood herev tuhain dans mongogui ashiglahaa baisan bol oruulahgui shineer dans neej bolno. Shinechlegdsenees hoish PIN cod hereglehee bolison gedgiig medej avah heregtei baihaa. Tand amjilt husie!
сайн байцгаана уу монголчууддаа сар шинийн мэнд хүргэе та бүхнээс нэг ум асуух гэсэн юм, avatrader дээр яаж жинхэнэ данс нээх бэ тоглоод дансаа хаахад тэр дороо мөнгө нь орох уу мэдэх хүн байвал туслаач жинхэнэ данс нээж түглүж байгаа хүнтэй холбогдомоор байна,
Та бүхэн асуултынхаа хариуг мэйлээр хүлээн авахыг хүссэн байна. Гэвч та нар мэйл хаягаа бичиж үлдээсэнгүй