За бид дансныхаа асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн тул одоо дансандаа
мөнгөө оруулахыг сурах хэрэгтэй. Та өөрийн сайтаар нэвтрэн орсны дараа
сайтын хамгийн дээд хэсэгт байгаа үндсэн цэсэн дотроос Deposit гэсэн
цэсийг даран ороход дараах зураг дээрхи хуудас гарч ирнэ.
Таньд хэрэгтэй...
Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)
2009 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Mongolian Forex Center6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 674
Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)
2009 оны 11-р сарын 28 Нийтэлсэн Mongolian Forex CenterЭнэ өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр бид өмнөх заавраа үргэлжлүүлэн тайлбарлан оруулж байна. Бид нэгэнт шинэ данстай болсон байгаа тул арилжаа хийх программ татах, сайт руугаа дахин дахин нэврэхийн тулд хэрхэн нэвтрэх гэхчилэн ялгаатай зүйлсийг мэдэх болно. Энэ бүхнээс өмнө бид бүртгүүлсэн хувийн бүртгэлээ баталгаажуулах ажиллагааг гүйцэтгэх хэрэгтэй.
Мэдээж та бид өмнө нь нэгэнт бүртгүүлээд дансаа нээгээд авсан учир одоо тухайн дансныхаа бүртгэл рүү нэвтрэн орохын тулд дээрх зураг дээр харуулсан LOGIN TO ACCOUNT гэсэн товч дээр даран нэвтэрнэ. Өмнөх зааварчилгаан дээр харуулснаар хуучин хэрэглэгчийн нэвтрэх хэсэгт өөрийн мэйл хаягаа оруулаад шинээр олгогдсон (мэйл хаягаар бүртгэлийн төгсгөлд танд ирсэн) нууц үгээ оруулна.
Нэвтэрч орсны дараа бид эхний ээлжинд өөрийн хувийн бүртгэлээ баталгаажуулах ёстой. Таны хувийн бүртгэл заавал баримтаар эсвэл баталгаажих кодоор баталгааждаг. Бид хамгийн эхэнд мэйл хаягаар ирсэн тоогоор бүртгэл үргэлжлүүлэх үйлдэл хийж байсан бөгөөд тэр нь мэйл хаягийн баталгаажилтыг хийсэн гэсэн үг юм. Одоо бид утасны дугаар болоод овог нэр, хаягийн баталгаажилтыг хийлгэх шаардлагатай.
Үүний тулд эхлээд баталгаажуулах цэс рүү орно. Дээд зураг дээр харуулснаар таны баталгаажилтын байдлыг харуулсан дөрвөлжин хүснэгтэн мэдээлэл нь анх улаан өнгөтэй анивчиж байсан бол одоо бүдгэрсэн байгаа байх. Дотор нь жижиг улаан дугуйгаар тэмдэглэсэн profile гэсэн бичиг дээр дарж бүртгэл баталгаажуулалтын хэсэгт орно. Сайтын хамгийн дээд хэсэгт байгаа PROFILE цэсэн дээр дарсан ч болно.
бичлэг үргэлжилж байна...
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 538
Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)
2009 оны 11-р сарын 19 Нийтэлсэн Mongolian Forex CenterХүндэт уншигч та бүхэнд энэ өрийн мэнд хүргэе.
Өнөөдрийн зөвлөмжөөрөө олон хүний хүсэн хүлээж байсан арилжааны платформыг танилцуулж, түүнийг хэрхэн татаж авах, түүний өмнө харилцагч брокер байгууллагадаа хэрхэн бүртгүүлэх, хэрхэн мөнгөө цэнэглэх, мөн олсон ашигаа хэрхэн татаж авах зэрэг чухал чухал мэдээллүүдийг зурагт тайлбартайгаар хүргэх гэж байна.
Бид өмнө нь LITE FOREX - META4 платформыг мэддэг, түүгээр дамжуулан арилжаанд оролцдог хуучин харилцагчдаас гадна шинээр сонирхож буй харилцагчдын аль аль нь тус байгууллагын вэб сайтын шинэчлэлттэй холбоотойгоор бүртгэлээ шинээр хийлгэн баталгаажуулах шаардлага бий болсон юм.
Хэдийгээр энэ бүхэн их төвөгтэй, яршиг удсан, олон үйлдэлтэй мэт боловч та бид ердөө ганц удаа үүнийг гүйцэтгэснээр мөнгө байршуулах, ашиг татах өөрийн гэсэн хэд хэдэн данс нээх, тэдгээр данс хооронд мөнгө шилжүүлэх гэхчилэн мөнгөн гүйлгээний явц, үйлдлийн хувьд маш хялбар ойлгомжтой, түргэн шуурхай болсон нь тухайн шинэчлэлийн гол давуу тал гэж үзэж болно.
Нэмж хэлэхэд олон хүний асуудаг нэг асуултын хариу бол энэ брокер дээр арилжааны хэдэн ч данс нээж болох бөгөөд түүнийгээ ашиглахгүй байлаа гэхэд хаагдах, ямар нэгэн төлбөр нэхэгдэхгүй. Үүнтэй адил данс нээхэд ч та мөн ямар нэгэн төлбөр төлөхгүй юм. Таниас гарах зардал бол нээсэн дансаараа дамжуулан арилжаанд орохын тулд л зориулагдах таны өөрийн мөнгө болно.
За ингээд зурагт тайлбараа эхлэе.
Та дээр тавьсан 2 зураг дээрхи дугуйлсан дүрс бүхий сумыг харсан бизээ. Эдгээрийн аль нэгийг нь л та дарахад тухайн байгууллагын вэб сайт руу орох болно. Эдгээр зургуудын аль аль нь нэг л үүрэгтэй.
За ингээд "Straighthold Investment Group"-ын дамжуулдаг брокерийн сайт руу орно.
Зураг дээр үзүүлснээр та хэрэв хуучин хэрэглэгч бөгөөд өөрийн дансаа идэвхижүүлэн баталгаажуулснаас хойш шууд нэвтрэх боломжтой. Ингэхийн тулд та А хэсэг гэсэн дээр даран нэвтрэх нэр нууц үгээ хийн орох боломжтой.
Харин та анх удаагаа шинээр бүртгүүлэх гэж байгаа бол Б хэсэг гэж тэмдэглэсэн товч дээр даран орж шинээр ...
Цааш уншихын тулд дэлгэрэнгүй дээр дарна уу?
Дэлгэрэнгүй»16 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 869
ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛЖ БАЙНА...
2009 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Mongolian Forex CenterБлогийн нийт уншигч сонирхогч та бүхнийхээ энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье!
Манай блогтой байнгын харилцаатай байдаг, шинээр мөн сонирхож эхэлж буй та бүхэндээ "Mongolian Forex Center"-ээс гаргаж байгаа хичээл заавар зөвлөмж гэх зэргийг илүү уншихад ойлгомжтой, хялбар болгох үүднээс болон олон улсын чухал мэдээ мэдээллүүдийг богино хугацаанд орчуулан тавьж байх зорилгоор шинэ web хаяг нээн ажиллуулж эхэлсэн болохыг баяртайгаар мэдэгдэж байна.
Та бүхэн http://mgltrade.com/ гэсэн шинэ хаягаар хандана уу?
Хүндэт харилцагч та бүхэндээ үргэлж гэнэтийн шинэ шинэ бэлэг барьж байх болно. Бид Форексийн хөгжлийг Монголд дэлгэрүүлэх үйлстээ байнга шинэчлэгч бөгөөд анхдагч нь байхын төлөө үргэлж шаргуу хөдөлмөрлөн ажиллана гэдгээ илэрхийлж байна.
Вэб сайт нээснээрээ форекс мэдлэгийг олж эзэмшихэд, арилжаанд ашиглах боломжуудыг сайжруулж, улам бүр цэгцтэй, чиглэл бүрээр ангилан ялгаж үзэх давуу талтай болсон байгаа.
Энэ блог нь зөвхөн арилжааны данс нээх, мөнгө байршуулах, татан авалт, бие даан ажиллах заавар, анхаарах бусад асуудал зэргийг дагнан нийтэлж байх юм. Эдгээрийг байнга зурагт тайлбартайгаар оруулж байх болно.
Та бүхнийг хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"
Дэлгэрэнгүй»7 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 433
AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/
2009 оны 10-р сарын 26 Нийтэлсэн Mongolian Forex CenterAvaTrader платформ дээр арилжаа хийх зааварчилгаа
Таны бүртгэл идэвхижсэний дараа та хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан Ava-гийн сайт руу нэвтрэн ороод AvaTrader буюу арилжааны платформыг татаж авч компьютертээ суулгах хэрэгтэй.
Эсвэл эндээс AvaTrader платформыг татаад авч болно
Суулгасныхаа дараа AvaTrader-ийг ажиллуулахад user name болон нууц үг асууна. Энд та түрүүнд бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан орно. Харин Account type гэсэн дээр нь хэрвээ та жинхэнэ данс нээсэн бол Real, дадлагын данс нээсэн бол Demo гэсэн сонголтыг тааруулаарай.

Цааш унших...
Дэлгэрэнгүй»5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 745
Форекс робот (хоёр хувилбар)
2009 оны 10-р сарын 23 Нийтэлсэн Mongolian Forex CenterФорекс робот-1:
Тус робот нь Оросын инженерүүдийн 2008 оны 10 сард гаргасан индикатор давтамжийн зарчмыг барьж ажилладгаараа өмнөх роботоосоо ялгаатай юм. Үнэ: 450 т/н (т/н - тухайн үеийн америк доллартай харьцах монгол төгрөгийн ханшаар үржүүлэн тооцох)

Тодруулга:
Хүн болгонд нэг асуулт байдаг хэрэв робот авч ажиллуулаад бүгд баяжчих юм бол яагаад өнөөдрийг хүртэл Форекс арилжаа хийж байгаа хүн бүр амжилттай байдаггүй юм бэ?
Асуудлын нууц нь...
Дэлгэрэнгүй»4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 708
AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/
2009 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Mongolian Forex CenterСайн байцгаана уу, хүндэт уншигчдаа?
Бид өнөөдөр та бүхэндээ AVAFX брокер дээр хэрхэн данс нээх дэлгэрэнгүй зааварчилгаа өгөх гэж байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнд дадлагын данс нээн ажиллах заавар зөвлөмжийг өгөх бөгөөд дараагийн бичлэгээрээ арилжааны бодит данс нээх талаар оруулах болно.
Юуны өмнө та дадлагын данс нээхдээ анхаарах цөөн зүйлийг мэдэж байх шаардлагатай.
- Данс нээхдээ оруулж буй бүртгэлийг бүрэн гүйцэд бөглөх
- Дадлагын данс тул таны нэр овог заавал үнэн зөв байхыг шаардахгүй бөгөөд таны е-майл хаяг л үнэн байх хэрэгтэй
- Таны дансанд нэвтрэх нэр буюу username тань хэн нэгний өгсөн нэртэй давхцахааргүй байх шаардлагатай
- Нэвтрэх нууц үг том жижиг үсэг, 0-9 хүртэл тоо оролцсон 6-15 тэмдэгтэд багтах хэрэгтэй бөгөөд түүн дотор нэг ижил цифр 2-с илүү байхгүй байх хэрэгтэй
- Хэрэв таны бүртгүүлсэн хэсэгт алдаа гарвал таны данс нээгдэхгүй бөгөөд алдаа гаргасан хэсэгт улаан бичгээр алдааг тайлбарлан гарч ирнэ. Та алдааг засаад дахин гүйцэтгэснээр таны данс эцэслэн бэлэн болох болно.
За ингээд зурагт тайлбартаа оръё.
Та энэхүү блогийн холбоос эсвэл дээд талд буй хаяг дээр даран нэвтэрч орсны дараа брокерийн үндсэн сайт гарч ирэх бөгөөд дадлагын данс нээхдээ: (Эсвэл энэ бичлэгийн аль нэг хэсэг дээр дарж нэвтрэн орж болно)
Дэлгэрэнгүй»4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 693
Мета платформ
2009 оны 09-р сарын 12 Нийтэлсэн Mongolian Forex CenterГазрын тос буюу OIL-ийн арилжааг Мета платформ дээр бага зардлаар хийх боломжтой боллоо.
Бид та бүхэндээ зориулж нэгэн шинэ брокер байгууллагыг танилцуулж байна.
Бид
бүхэн Мета платформийг мэргэжлийн платформ гэдэг боловч өмнөх брокер
байгууллага буюу LITEFOREX дээр газрын тосны арилжааг хийж болохгүй,
огт байдаггүй байсан билээ. Харин энэ удаа танилцуулах гэж буй брокер
байгууллагын платформ нь мета программ дээр суурилагдсан бөгөөд газрын
тосны арилжааг хийх боломжтой юм.
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 938
Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж
2009 оны 05-р сарын 31 Нийтэлсэн MongoliaЭрхэм уншигч таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.
Өнөөдөр бид зарим нэгэн тодруулга заавар өгөхөөр шийдвэрллээ.
Юуны өмнө бидний явуулж байгаа хичээл зөвлөмжүүд зарим нэгэнд нь хэрэг болж байгаад баяртай байна. Та бүхэнд энэхүү зах зээл дээр бие даан ажиллаж сурахад шаардлагатай бүхнийг блогоороо дамжуулан заах гэж ихэд хичээж байгаа ч зарим нэгэн зүйл дээр бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байна. Гэсэн хэдий ч аль болох элдэв төвөг чирэгдэлгүйгээр ажиллах нөхцөл боломжийн талаар байнга судлан ажиллаж байгаагаа илэрхийлмээр байна.
Манайд ирж буй зарим нэгэн сэтгэгдлүүдэд брокер байгууллагын талаар болон ашиг татан авах тал дээр эргэлзсэн, болгоомжлуулсан тухай бичсэн байна. Энэ бүхэнд нэгэн тайлбар нэмж оруулъяа. Брокер байгууллагуудын хувьд бид их олон талаас нь судлан туршдаг. Туршилт бүхнээсээ бид мөнгөө алдсан дүгнэлт хэзээ ч олж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Учир нь брокер байгууллагууд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, интэрнэтээр олон улсын хэмжээн түгээн зуучлан дамжуулах эрхийг олж авах нь олон улсын хэмжээнд асар өндөр босго, том шалгууруудыг ханган байж сая ажиллагаагаа... Дэлгэрэнгүй»2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1627
Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)
2009 оны 03-р сарын 18 Нийтэлсэн MongoliaМэргэн уншигч та бүхэндээ энэ өдрийн
түмэн амгаланг эрье!
Бид өмнөх цувралуудаараа арилжаанд оролцохын
өмнө мөнгөний урсгалаа хэрхэн тохируулах түүнийг яаж ашиглах талаар зөвлөж
байсан. Өнөөдөр бид та бүхэнд арилжааны данс хэрхэн нээх, хэрхэн сонгох талаар
зөвлөмжүүдээ эхлэх гэж байгаадаа баяртай байна. Хэдийгээр өнөөдөр дэлхийн
хэмжээнд энэхүү том зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч байгууллагууд олон олноороо
байдаг ч тэдгээрийн дундаас өөрт хэрэгтэй ашиг олох магадлал боломжийн,
эрсдлийн хувьд аль болох бага байх нөхцлийг бүрдүүлсэн байгууллагыг сонгох нь
чухал байдаг.
Тэр бүр тэдгээр олон байгууллагыг бүрэн
судлана гэдэг асуудал эргэлзээтэй бөгөөд боломжоороо судлан ашиглалтанд
туршигдаж танигдсан зарим нэг байгууллагуудын талаар цувралаар оруулахыг зорьж
байна.
Өнөөдрийн бидний танилцах байгууллага бол
"Straighthold Investment Group" гэдэг байгууллага юм. Энд бид тэрхүү
байгууллагын өөрийнх нь танилцуулгыг орчуулан тавилаа.
"Straighthold Investment Group" нь
арилжаанд оролцогчдод Форекс зах зээл буюу Форекс маркет дээр гайхамшигтай
ажлын нөхцөл санал...
14 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1998
Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)
2009 оны 03-р сарын 15 Нийтэлсэн MongoliaСайн байна уу, эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье!
Бид өмнөх зөвлөмжөөрөө олон улсын интэрнэт гүйлгээний системийг хэрхэн ашиглах талаар өгүүлсэн ч хэрхэн дансаа нээлгэх болоод ямар ямар зүйлс дээр анхаарах юуг мэдэж байвал зохих талаар нэмж оруулах шаардлагатай болохыг мэргэн уншигч та бүхнээс олж мэдлээ. Иймээс энэ удаа гол зүйлсийг нэмж оруулахаар шийдвэрлэлээ.
Юуны өмнө бид энэ системд бүртгүүлэхдээ хамгийн гол олон улсын банк санхүүгийн гүйлгээний үйл ажиллагаанд оролцох гэж байгаа гэдгээ сайтар бодож аливаа үйлдлийг маш хянамгай үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай.
Хэрэв та өөрийн хайрамжгүй нэг л буруу үйлдэл гаргавал та цаашид ямар нэгэн гүйлгээ хийх, цаашлаад дахин шинээр данс нээлгэх эрхээ ч хасуулж болно. Иймээс та юуны өмнө бүртгэлийн маягтыг үнэн зөв бөглөх, төрсөн он сар өдрөө зөв оруулах (төрсөн он сар өдрөөр тулгаж гүйлгээг дамжуулдаг тул буруу оруулбал таны гүйлгээ хийгдэхгүй), банкны данс болон картын дугаар, CV код, SWIFT код зэргээ бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй.
Түүнчлэн
таны интэрнэт олон улсын данс чинь өөрийн тань е-мэйл хаягаар
нэрлэгддэг тул та ганц идэвхитэй зөв хаягаа оруулах бөгөөд түүний доор
тухайн дансандаа нэвтрэх нууц үгийг асуусан байдаг тул та өөрийн
мартахааргүй нууц үгийг оруулах шаардлагатай. Ихэнх төлөв е-мэйл хаяг
руу нэвтэрдэг нууц үгээ оруулж байгаа нь зарим тохиолдолд зөв
санагддаг. Учир нь... Дэлгэрэнгүй»31 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2054
Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:
2009 оны 03-р сарын 03 Нийтэлсэн MongoliaШинэ гарсан үхэр жилийн анхны хичээлээ хүргэж байна. Та бүхэн сайхан шинэлсэн үү? Энэ өдрөөс эхлээд бид бүхэн арилжаанд оролцохдоо хэрхэн мөнгөө байршуулах, ямар карт, ямар дансаар дамжуулж болох, өөр ямар ямар арга боломжууд байдаг тухай болоод дамжуулагч брокер байгууллагуудын талаар цуварлаар танилцуулахаар боллоо.

Юуны
өмнө бид уг арилжаанд оролцож эхлэхээсээ өмнө мөнгөний урсгалаа хэрхэн
зохицуулах талаар сайтар судлан мэдсэн байх шаардлагатай. Манай иргэд
ер нь ямар ямар замаар арилжааны дансандаа хөрөнгө байршуулдаг, ямар
замаар олсон ашиг орлогоо татаж авдаг талаар эхлээд жаахан сонирхоё!
19 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2210
Брокер байгууллагуудын тухай...
2009 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Mongolia56 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1518
Эдийн засгийн боловсрол. № 7. Баян чинээлэгийн 10-н нууц
2009 оны 01-р сарын 27 Нийтэлсэн MongoliaАдам Жексон "Баян чинээлэгийн 10-н нууц" номноос...
Жинхэнэ баялгийн анхдагч нууц нь
Далд ухамсар дахь итгэл үнэмшлийн хүч болно
Хүмүүс өөрсдийн хүрэх боломжтой зүйлдээ тэр бүр хүрч чаддаггүй. Тэд өөрсдийн хүрч чадах байх гэж бодсон тэр зүйлдээ л хүрдэг. Бидний амьдралын бүх л нөхцөл байдал нь бидний далд ухамсар дахь итгэл үнэмшлийн тусгал юм. Хүмүүс олж чадна гэж өөрсдийн бодсон хэмжээгээрээ л мөнгийг олдог. Бид далд ухамсар дахь итгэл үнэмшлээ өөртөө итгүүлэх замаар өөрчилж болно. Бидний ухаан хүрч чадах , түүний итгэж чадах бүхэнд бид хүрэх боломжтой. Өөрийгөө ялж чадна хэмээн итгэсэн тэр хүн л ялдаг...
Дэлгэрэнгүй»28 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1253






